Sorrow

Дэлбээнд дуссан шүүдэр мөс болон хөлдөж
Дэврүүн хайрын сэтгэлд цас болон царцахад
Судас дагасан цус минь цэв хүйтэн болчихоод
Чиний эзгүйд миний зүрхэнд цасаар шуураад
Итгэж явсан сэтгэл үүл болон дэгдэж
Инээдээр дүүрэн дурсамж нь бороо болон орход
Шивнэж хэлсэн үг чинь салхи болон замхарч
Сэтгэлд үлдсэн дүр чинь сэм сэмхэн надаас холдоно oo
Үүлс хүртэл гунигаар уйлсан уйтай намрын тэр орой
Үдшийн болзоонд эргэж ирээгүй хагацал дүүрэн хүйтэн шөнө
Цэцэгс хүртэл уярч уйлсан цээжинд хөндүүр зүрх минь
Чамайг ирнэ гэж хүлээсээр
Үүлс хүртэл гунигаар уйлсан уйтай намрын тэр орой
Үдшийн болзоонд эргэж ирээгүй хагацал дүүрэн хүйтэн шөнө
Цэцэгс хүртэл уярч уйлсан цээжинд хөндүүр зүрх минь
Чамайг ирнэ гэж хүлээсээр

Хамтдаа мөрөөдсөн хүсэл хясал болон хувирч
Ганцхан гэж бодсон дурлал өвөрөөс минь нисэхэд
Иргээд ирэхгүйг чинь өөрөө мэдсээр байж
Миний зүрх чамайг ирнэ гэж хүлээсээр
Чи эргэж битгий хараарай хайрт минь
Хүнийх болоод явахыг чинь (Хүнийх болоод явахыг чинь)
Харж би чинь чадахгүйнэ ээ
Дураараа яв даа хонгор минь
Үүлс хүртэл гунигаар уйлсан уйтай намрын тэр орой
Үдшийн болзоонд эргэж ирээгүй хагацал дүүрэн хүйтэн шөнө
Цэцэгс хүртэл уярч уйлсан цээжинд хөндүүр зүрх минь
Чамайг ирнэ гэж хүлээсээр
Үүлс хүртэл гунигаар уйлсан уйтай намрын тэр орой
Үдшийн болзоонд эргэж ирээгүй хагацал дүүрэн хүйтэн шөнө
Цэцэгс хүртэл уярч уйлсан цээжинд хөндүүр зүрх минь
Чамайг ирнэ гэж хүлээсээр

Явахдаа чи уйтгар гунигийг үлдээгээд
Баяртай ч гэж хэлээгүй
Эргээд надруугаа ч хараагүй
Хаашаа чи тэмүүлж байгаагаа ч хэлээгүй
Хэзээ эрхийгээ ч яриагүй
Өнчин зүрхийг минь хайлуулжээ
Явсан



Credits
Writer(s): Azbayar Enkhtur
Lyrics powered by www.musixmatch.com

Link