Love Romance

Энэ дурлал минь бүтэхгүй бол яанаа
Өөр хэн ч байсан яахав чи л биш шүү
Өнөөдөр намайг хаясан ч одоо өнгөрсөн
Үнэндээ би чамд хайртай, бүсгүй минь

Чиний хэлсэн үг худлаа бол яах вэ?
Чи надад хайраа яаж батлах юм бэ?
Энэ үгийг чамаас асуумаар л байна
Гэвч эхлээд чи болзоонд урихгүй юм уу?

өө хайраа, чамдаа би хайртай
Намайг үнсэхгүй л юм уу?
Энэ үг чинь үнэн юм болов уу?
Ахиад давтаад нэг хэлээч
Өө so much in love
Хайраа намайг санаж байна уу?
Аанхаа саналгүй яахав ээ
Цагийн дараа хамт болзъё

Дурлал минь намайг зовоож гүйцлээ
Дуусгамаар байна, энэ асуудлыг би
Мэдэхгүй би чамд дурлачихжээ
Миний буруу уучлаарай

Хачин сонсогдож байна, хайрынхаа төлөө
Хүнээс уучлалт гуйх ёстой юм гэж үү?
Харин чи надаас хайраа нуусны чинь төлөө
Би чамайг яаж шийтгэж ёстой вэ?

өө хайраа, чамдаа би хайртай
Намайг чи үнсэхгүй л юм уу?
Энэ үг чинь үнэн юм болов уу?
Ахиад давтаад нэг хэлээч
Өө so much in love
Хайраа намайг санаж байна уу?
Аанхаа саналгүй яахав ээ
Цагийн дараа хамт болзъё

Урилгагүй зочин шиг энэ дурлал
Уучлал надаас хэзээ ч гуйхгүй ээ
хайртай гэж хэлснийхээ төлөө чи
Хариуд нь надаас юу хүлээнэ вэ?

өө хайраа, чамдаа би хайртай
Намайг чи үнсэхгүй л юм уу?
Энэ үг чинь үнэн юм болов уу?
Ахиад давтаад нэг хэлээч
Өө so much in love
Хайраа намайг санаж байна уу?
Аанхаа саналгүй яахав ээ
Цагийн дараа хамт болзъё



Credits
Writer(s): Azbayar Enkhtur
Lyrics powered by www.musixmatch.com

Link