Manan

Сэтгэл дотор минь манан буугаад
Сэрүү татаад юутай сайхан
Өглөөний манан наранд гэрэлтэхэд
Өр зүрх минь улам баясана

Миний сэтгэлийн хөнгөн гуниг шиг
Манан юутай ганцаардмаар
Бүхний айдсаас намайг нуугаад
Манан дотроо тэвэрнэ

Алхаж явахад манан ороогоод
Сэтгэл баясан агаарт жингүйдэнэ
Өнгөний чимээ нүдэнд сонсогдоод
Өөрөө ч ойлгохгүй дэндүү нууцлаг

Бие сэтгэлийнхээ цагаахан зайд
Манан зураад ганцаархнаа
Бүхний өмнөөс намайг ойлгоод
Манан нууцаа дэлгэнээ

Манан амтлан ганцаараа ертөнцийг би мэдэрнэ
Манан амтлан ганцаараа ертөнцийн хөгжмийг сонсоно

Миний сэтгэлийн хөнгөн гуниг шиг
Манан юутай ганцаардмаар
Бүхний айдсаас намайг нуугаад
Манан дотроо тэвэрнэ

Бие сэтгэлийнхээ цагаахан зайд
Манан зураад ганцаархнаа
Бүхний өмнөөс намайг ойлгоод
Манан нууцаа дэлгэнээ



Credits
Writer(s): Bold Dorjsuren
Lyrics powered by www.musixmatch.com

Link