Goo

Арван тавны саран мэлтийсэн амгалан хөх шөнөөр
Алаг эрээн цаасан дээр аялгуулан би бодлоо
Холбох тусам чи бид дөхөж
Холбоо сэтгэл тэр бүрт түгшиж
Хэдэн мөртөө салхинд дайлаа
Сонороо чи минь мялаа!
Үнэрийг чинь мэдрэх төдийд үзэсгэлэн гоог чинь магтаж
Үүлэн хээтэй цэнхэр тэнгэрт уран үгсийг бм шаглана
Алсарч байгаа дуртгалын минь түнэр орон зайг
Алмааран дуу алдам инээдээрээ бүхнийг гэрэлтүүлэх
Чи минь тийм л гоо
Чихэнү чимэг гоо
Бодлын түрүүнд бууж алхдаг ухаан сэцэн гоо
Нандин эрхэм гоо
Нартын минь гоолингоо
Мишээж байгаа төрх чинь миний сэтгэлд гоо
Алганы хээг чинь даган бөмбөрч урсах сувд нь би бол
Алган дээр минь унасан алаг бөмбөл эрдэнэ чи минь билээ
Амьсгаа төгсөх хүртэл азыг атгах хувьтай юм бол
Атаа таван тэнгэрээс аминчилж гуйсан гоо минь билээ
Зүрхэн шивнээг тосон хүлээж
Зүүдээрээ би гэзэгээ ороож
Зүйрлэж хэлбэл түмэн одонд төөрсөн саран лугаа
Магадгүй жаргаж байгаа улбар нарыг
Маргааш хамтдаа мандуулах ч юм билүү учирыг нь чи минь тунгаа
Зүрхэн шивнээг тосон хүлээж
Зүүдээрээ би гэзэгээ ороож
Зүйрлэж хэлбэл түмэн одонд төөрсөн саран лугаа
Магадгүй жаргаж байгаа улбар нарыг
Маргааш хамтдаа мандуулах ч юм билүү учирыг нь чи минь тунгаа
Зүрхэн шивнээг тосон хүлээж
Зүүдээрээ би гэзэгээ ороож
Зүйрлэж хэлбэл түмэн одонд төөрсөн саран лугаа
Магадгүй жаргаж байгаа улбар нарыг
Маргааш хамтдаа мандуулах ч юм билүү учирыг нь чи минь тунгаа



Credits
Writer(s): Ata Borgujin, Riya
Lyrics powered by www.musixmatch.com

Link