Cancer Love

Чамтай байсан цаг хугацаа
Шөнийг минь гэрэлтүүлнэ
Аядуу зөөлөн хоолой чинь бүхнийг аргадна
Энгэрт минь эрхлэх үзэсгэлэн
Гоо чинь намайг дуудна
Жаргааж ирдэг мэдрэмжүүд
Цаг цагаар арчигдана

Ингэж санахаа мэдсэн бол
Энхрий гарыг чинь тавилгүй чанга атгаад
Явуулж чадахгүй гэдгээ
Сэтгэл рүү чинь би хэлэхсэн
Ингэж санахаа мэдсэн бол
Хорвоогийн хамгийн сайхан дуу хоолойг чинь сонсоод
Зүрх зүсмээр хоосон харцаараа
Нүд рүү чинь харан суухсан

Дахиад хайрыг олж авахад амархан санагдаад
Олон шөнө би өөрийгөө аргадаж амарлаа
Чамд хүрч бас мэдрээгүй амьсгалах хором бүртээ
Хязгааргүй оддын дундуур төөрөх шиг санагддаг

Ингэж санахаа мэдсэн бол
Энхрий гарыг чинь тавилгүй чанга атгаад
Явуулж чадахгүй гэдгээ
Сэтгэл рүү чинь би хэлэхсэн
Ингэж санахаа мэдсэн бол
Хорвоогийн хамгийн сайхан дуу хоолойг чинь сонсоод
Зүрх зүсмээр хоосон харцаараа
Нүд рүү чинь харан суухсан

Бүх л хүмүүс гарыг нь атгах тэр нэгнээ хүлээсээр
Дэргэдээс минь холдоод харанхуй чамд хэцүү болохоор
Baby, love you

Ингэж санахаа мэдсэн бол
Энхрий гарыг чинь тавилгүй чанга атгаад
Явуулж чадахгүй гэдгээ
Сэтгэл рүү чинь би хэлэхсэн
Ингэж санахаа мэдсэн бол
Хорвоогийн хамгийн сайхан дуу хоолойг чинь сонсоод
Зүрх зүсмээр хоосон харцаараа
Нүд рүү чинь харан суухсан

Гараас чинь атгаад бүжиглэе, хүссэнээ хий
Хамгаас хурц гэрэлтэнэ, дотор минь зөвхөн чи
Хундага дарс халуу шатна, алив хонгор минь ярилцъя
Бид нэгнээ санаж дуусахгүй болохоор бурхан анзаарч магадгүй
Гараас чинь атгаад бүжиглэе, хонгор минь, хүссэнээ хий
Хамгаас илүү гэрэлтэнэ, дотор минь зөвхөн чи
Хундага дарс халуу шатна, алив хонгор минь ярилцъя
Бид нэгнээ санаж дуусахгүй болохоор бурхан анзаарч магадгүй
Гараас чинь атгаад бүжиглэе, хүссэнээ хий
Хамгаас хурц гэрэлтэнэ, дотор минь зөвхөн чи
Хундага дарс халуу шатна, алив хонгор минь ярилцъя
Бид нэгнээ санаж дуусахгүй болохоор бурхан анзаарч магадгүй
Гараас чинь атгаад бүжиглэе, хүссэнээ хий
Хамгаас хурц гэрэлтэнэ, дотор минь зөвхөн чи
Хундага дарс халуу шатна, алив хонгор минь ярилцъя
Бид нэгнээ санаж дуусахгүй болохоор бурхан анзаарч магадгүй
Гараас чинь атгаад бүжиглэе, хүссэнээ хий
Хамгаас хурц гэрэлтэнэ, дотор минь зөвхөн чи
Хундага дарс халуу шатна, алив хонгор минь ярилцъя
Бид нэгнээ санаж дуусахгүй болохоор бурхан анзаарч магадгүй



Credits
Writer(s): Enkh-amar Ganbat, Tseren
Lyrics powered by www.musixmatch.com

Link