Mni bugd final

Надад зүсэм өгнө
Амтгүй хуримын бялуу
Хамгийн жаргалтай өдрөө
Гуниг дүүрэн Ж'Ло
Зугаа цэнгэл тансаг
Champagne дүүрэн limo-д
Надтай сээтэгнэх бэлэвсэн ээжүүд

Биднийг 3 хуваасан лалрын эго
Чамаар төгсдөг миний бүх демо
Бидэнд байгаагүй биднийг засах EQ
Түүнийг дуулахад амь ордог газруудын микүүд

Хэн болсноо бодож байснаа би мартав
Мартах гэж хичээж олон хүүхнээр аргалав
Уруу замаар хөл алдаж нэлээн шааригтав
Мансуурал гуниглал тэгээд Mac Demarco

Хөтлөлцөөд стадионы хажуугаар алхсан
Бүхнээ онгойлгосон болохоор жаргалтай байсан
Яармагийн замаас буцаж явахдаа би
Дахиж тэр замаар алхахгүй гэдгээ мэдээгүй

Намайг гутлаа үдэхэд худлаа ч гэсэн гуниглаарай
Дүүрэн аз жаргалаас хаалга савна ганцаараа
Одоо би юу ч хийж чадахгүй хамт харагдлаа ч
Харанхуйгаар нулимсаа ууж өөртөө агсарсаан

Одоо би чамд хүрч чадахгүй ч
Хоолой минь ядаж очиг
Үг бүр минь чамайг тэврээд
Огтхон ч тавьж явуулахгүй



Credits
Writer(s): Bektor Petrovic, Bilguun Tserennadmid
Lyrics powered by www.musixmatch.com

Link