Odin

Үгүй ээ одоо хүртэл одинаараа
Үнсэнэ намайг ганцхан үдийн наран
Үгүй ээ одоо хүртэл одинаараа
Үнсэнэ намайг ганцхан үдийн наран
Үдийн наран үд, үд, үдийн наран
Үдийн наран үд, үд, үдийн наран

Ганцаараа гэхээр боддог юм шиг байгаа юм
Газрын гаваас гайгүй дамшиг хайгаад
Цагаа үрээд байна
Тэр хүн чинь зөрөөд байна
Тэгж байхаар хүрээд ир
Энд зөндөө байна
Битгий санаа зов
Бурхан надад хайж байгаа
Булшинд биш
Бүлтийгээд байж байгаа
Гэдэгт нь итгэдэг
Тиймээс битгий тэг
Тэгэж байхаар боль
Миний найз хэвт гэдэг
Үгүй ээ би өөрөө голдог нь
Гол нь болчихгүй гээд хичээгээд байна сольдог нь
Өнөөдөр хайртай гээд маргааш больдог нь
Биш болохоор хэцүү юм аа
Ер нь болно болдог нь
Ээж минь хэлнэ
Нэг хүн бод оо
Би бодно
Тэр нь хэн юм бол оо

Үгүй ээ одоо хүртэл одинаараа
Үнсэнэ намайг ганцхан үдийн наран
Үгүй ээ одоо хүртэл одинаараа
Үнсэнэ намайг ганцхан үдийн наран
Үдийн наран үд, үд, үдийн наран
Үдийн наран үд, үд, үдийн наран

Яршиг явъя сохор болзоонд
Гэвэл найзууд хэлнэ
Найз нь олцоон
Буцна гэж байхгүй шүү
Нэрийг чинь хольцон
Үгүй ээ тоглосон юм
Найз нь больцон
Тийм амархан юм гэж юу байдаг юм
Эхлээд мэдэх хэрэгтэй ер нь хэдэн түүх байдаг юм
Аав ээж ах, эгч тэгээд хэдэн дүү байдаг юм
Гэдгээс нь өмнө зүрхэнд нь хэдэн зүү байдаг юм
Энэ янзаараа ганцаараа 30 40 давна
Үеийнхэн чинь бараг зээ ач гучаа харна
Өөрийгөө өмөөрөөд хэлэх үг байна уу?
Үгүй ээ ядаж бич л дээ
Би сайн, чи сайн уу?
24 цагын 25-д ядраад байна
Хоёр нүдний доор зураас нь тодроод байна
200 тай хүн шиг хөшнө чөмөг дундраад байна
20-н хэдэн насанд хайр олох худраад байна

Үгүй ээ одоо хүртэл одинаараа
Үнсэнэ намайг ганцхан үдийн наран
Үгүй ээ одоо хүртэл одинаараа
Үнсэнэ намайг ганцхан үдийн наран
Үдийн наран үд, үд, үдийн наран
Үдийн наран үд, үд, үдийн наран
Үдийн наран
Үдийн наран



Credits
Lyrics powered by www.musixmatch.com

Link