Zuruhgui

Өөрийг чинь зурахгүй
Өврийг нь зуурахгүй
Үнэрийг нь танихгүй
Үлдээхийг хүсэхгүй
Чамаас бусад нь зүрх зүсэхгүй
Чамд байгаа би чинь зүрхгүй
Болохоор үг минь зөрөхгүй
Чамаас зөрөхгүй
Зөрөхгүй, зөрөхгүй, зөрөхгүй
Зөрөхгүй, зөрөхгүй, зөрөхгүй

Шүдийг минь хэлээрээ тоол
Шивнэчихвэл яг одоо болъё чиний боол
Шөнийн бодол хааяадаа хүснэ чамаас call
Миний алдаа, миний алдаа яг зүүн талдаа
Уруулаараа чамд хувцас урлая
Өнөөдрийг өчигдөр болтол дуулъя
Өгсөн мэдрэмжээ дуундаа хуулъя
Үхэж хатахыг чинь харж хайлъя
Би бусдад нь 2D, чамд л 3D
Бүх үнэнээ чамд хэлээд алив, буруудъя
Бүгчимдэх үгүйгээ шийдэж хуруудъя
Бусдад нь өгдгөө гаргана, чи өөрөө дийл

Өөрийг чинь зурахгүй
Өврийг нь зуурахгүй
Үнэрийг нь танихгүй
Үлдээхийг хүсэхгүй
Чамаас бусад нь зүрх зүсэхгүй
Чамд байгаа би чинь зүрхгүй
Болохоор үг минь зөрөхгүй
Чамаас зөрөхгүй
Зөрөхгүй, зөрөхгүй, зөрөхгүй
Зөрөхгүй, зөрөхгүй, зөрөхгүй

Өөдөөс минь хар
Өөрөөс чинь өөр нь нүдэнд минь буухгүй
Өвөрт нь суухгүй
Чамгүй үед тухгүй байгааг би нуухгүй
Өөдөөс минь хар
Өөрөөс чинь өөр нь нүдэнд минь буухгүй
Өвөрт нь суухгүй
Чамгүй үед тухгүй байгааг би нуухгүй
Чамайг дуулах нүгэл гэвэл би, би чөтгөр
Насаараа хамт өтөл гэвэл цус өтгөр
Надаас өөрийг надад яривал тэр час өдөр
Нэрийг минь дуудаад надтай бай, шөнө өдөр

Өөрийг чинь зурахгүй
Өврийг нь зуурахгүй
Үнэрийг нь танихгүй
Үлдээхийг хүсэхгүй
Чамаас бусад нь зүрх зүсэхгүй
Чамд байгаа би чинь зүрхгүй
Болохоор үг минь зөрөхгүй
Чамаас зөрөхгүй
Зөрөхгүй, зөрөхгүй, зөрөхгүй
Зөрөхгүй, зөрөхгүй, зөрөхгүй

Үхэж билээ, би түүний хажууд хүүхэд билээ
Өө яг хэлээрээ, шүүдрийн усыг түүхэд бэлэн
Зөв үү, хэлээрэй, за гэвэл би шүүхэд бэлэн
Бүтэн бүлээрээ болоод бараг гүйхэд бэлэн

Өөрийг чинь зурахгүй
Өврийг нь зуурахгүй
Үнэрийг нь танихгүй
Үлдээхийг хүсэхгүй
Чамаас бусад нь зүрх зүсэхгүй
Чамд байгаа би чинь зүрхгүй
Болохоор үг минь зөрөхгүй
Чамаас зөрөхгүй
Зөрөхгүй, зөрөхгүй, зөрөхгүй
Зөрөхгүй, зөрөхгүй, зөрөхгүй



Credits
Writer(s): Rahul Dwivedi
Lyrics powered by www.musixmatch.com

Link