Yu Ch Bitgii Uldee

Нүд рүү минь ширтээд
Надад хайртай гэж чи шивнэв ч
Бодол чинь өөр нэгэн бүсгүйн зүүдэнд аялна
Мөрийг чинь дэрлээд
Надад хайртай гэж би итгэвч
Сэтгэлд минь харин хав халуун зунаар цас хаялна
Би чиний сүүлчийн зогсоол биш
Бид хүсээд үнэнээс зугтаах биш
Чи миний амьдрах ганцхан шалтгаан биш
Хаа хүрэхээ хэлээч
Хамт надтай үлдээч
Энэ төгсгөл биз дээ?
Хаалгаа хаагаад чи гарч одлоо
Явуулахгүй гэж хэлмээр байвч үгээ залгина
Санахгүйг хичээнэ
Эргэж ирэхгүйг чинь мэдсэн ч
Хүсэл минь харин надаас зугтаан чамайг зүглэнэ
Би чиний сүүлчийн зогсоол биш
Бид хүсээд үнэнээс зугтаах биш
Чи миний амьдрах ганцхан шалтгаан биш
Юу ч битгий үлдээ
Хөөрхий сэтгэлд минь
Юу ч битгий хүлээ
Хөөрхий сэтгэл минь



Credits
Writer(s): Baasandorj Tsogsaikhan
Lyrics powered by www.musixmatch.com

Link