Алтан Нутаг

Цал буурал ээжийн минь
Цацлаа өргөсөн овоо
Сэтгэл ариун эцгийн минь
Сэржим шингэсэн даваа

Сөхөрч хүндлэх унасан газар
Сөгдөж хүртэх угаасан ус
Мөлхөж өссөн амин нутаг
Мөргөж золгох алтан нутаг
Мөлхөж өссөн амин нутаг
Мөргөж золгох алтан нутаг

Гүйсэн морь хөлбөрч үүрссэн
Гүлмэр нялхын ээлтэй гүвээ
Ирсэн шувууд залбирч үдлэх
Ээжий мөрний сайртай хормой

Сөхөрч хүндлэх унасан газар
Сөгдөж хүртэх угаасан ус
Мөлхөж өссөн амин нутаг
Мөргөж золгох алтан нутаг
Мөлхөж өссөн амин нутаг
Мөргөж золгох алтан нутаг

Эргийн цэцэг нь цагаан сортой
Ээжийн шанх шиг буурал тойром
Булгийн тархин цайдам дээр нь
Бурхан адисалсан догшин рашаан

Сөхөрч хүндлэх унасан газар
Сөгдөж хүртэх угаасан ус
Мөлхөж өссөн амин нутаг
Мөргөж золгох алтан нутаг
Мөлхөж өссөн амин нутаг
Мөргөж золгох алтан нутаг
Мөлхөж өссөн амин нутаг
Мөргөж золгох алтан нутаг



Credits
Writer(s): D., Otgonbayar Damba, Turbat
Lyrics powered by www.musixmatch.com

Link