Terral

Салхинд чи минь сансанаа шивнэчихээд
Сэрүүцэж найгаад ганцаардаад байна уу
Санахын тулд явуулсан ч юм шиг
Удахгүй уулзана гэж надаасаа хагацлаа
Өөрийгөө бодоод намайг чи уучлаач
Өөдөсхөн чамайгаа чөлөөлөөд үнсэхсэн
Гуйгаад хэрэггүй гайхаж би буцахгүй
Гундаж хуучирсан ч хэвээрээ байх гэж үү

Нүдээ аниад түүнийг төсөөлнө өө
Нөгөө л ертөнцдөө чамтай би хамт бүжнэ
Эзэн нь байхгүй ч дурсамжинд минь дотно
Эргэлзэх зүйл үгүйгээр чам руу би шунана
Хайрт минь

Сарнай цэцэг усалж сарны гэрэл дууслаа
Салбадай цэцэг усалж сэтгэл сарнив салхинд хийсэв
Алив хэлэв, хүлээв, чамайг хүсэв, хясав
Цэцэг болж намайг битгий хуур
Эрвээхий биш би очихгүй
Зөрүүд зангаа би хүлээхгүй
Зовсон бол болоо гэхдээ уучлахгүй
Дурсамжиндаа шаналж байна уу baby
Дуу дуулъя алсаас чамд baby
Юу ч болсон яахав аяс аясаар бүжье
Юу ч битгий бод надад зориулж жүжээч
Өөрийгөө бодоод намайг чи уучлаач
Өөдөсхөн чөмайгаа чөлөөлөөд үнсэхсэн
Гуйгаад хэрэггүй гайхаж би буцахгүй
Гундаж хуучирсан ч хэвээрээ байх гэж үү

Нүдээ аниад түүнийг төсөөлнө өө
Нөгөө л ертөнцдөө чамтай би хамт бүжнэ
Эзэн нь байхгүй ч дурсамжинд минь дотно
Эргэлзэх зүйл үгүйгээр чам руу би шунана



Credits
Writer(s): Magnai Ganzorig
Lyrics powered by www.musixmatch.com

Link