Waves

Далайн ус салхи намайг эдгээнэ
Долоон өөр ертөнцөд тэдгээр
Хүмүүс нэг нэгнээ гэсгээнэ
Харах өнцөг бүр тэс өөр
Гуньсан үед чинь чамд бүүвэй дуулна
Гутарч үзсэн хүн байхгүй цагаа тулуул
Гарах хаалга зөв цагт ирж л таараа
Ганцхан үг чиний хайр бүгдийг эдгээнэ
Урт хугацаа дундуур хэссэн
Уур чамаас холуур тойрсон
Өөр хүнийг зүглээгүй хэзээ ч
Өвөл зун бүх үед чамд шингэнэ
she's so beautiful
she's so beautiful
she's so beautiful
she's so beautiful
Сарны гэрэл дээр, далайн эрэг дээр
Яг л бидний байх ёстой газар энэ л мэт
Элсэн цөл дэх ваарийн эзэн
Чамаас усаа олсон
Олсон хойноо дахин илүүг хүсэн шунан дуралсан
Эрх чөлөөг хүсэн дүүлэн нисэх хараацай
Тэнгэртээ ниссэн хойноо жаргалтай байгаасай
Тэр дээрээс хараад тэнгис далайг гатлаад
Төрсөн гэдгээ мэдрээд
Илүүг хүссэнээ мэдрээд
Давс нуурандаа тэр
Амирлахуйг хүсээд
Нисээд очлоо урдын адил давалгаалан байв
Тэр нуурын эзэн
Орой болгон дуулдаг гэнэ
Тэр нуурын шувууд нь хамгийн амар амгалан гэнэ
she's so beautiful
she's so beautiful
she's so beautiful
she's so beautiful



Credits
Writer(s): Glenn Howard Kaiser
Lyrics powered by www.musixmatch.com

Link