Aj Bogdyn Kharuul

Аж Богдын харуул нь ээ хө
Амгалан болоод тайван даа
Албанд мордсон хүү тань, аав минь дээ, хө
Амар болоод эсэн мэнд дээ
Албанд мордсон хүү тань, аав минь дээ, хө
Амар болоод эсэн мэнд дээ

Баруун чих минь хангинаад байх чинь, хө
Багын найз минь дурсаа юм болов уу?
Бэйс ноёны бошго нь үгүй ч болоосой
Бургаст голдоо дахин очих юм сан
Бэйс ноёны бошго нь үгүй ч болоосой
Бургаст голдоо дахин очих юм сан

Зүүн чих минь хангинаад байх чинь, хө
Зүрхний амраг санаа юм болов уу?
Засаг ноёны дөнгө нь үгүй ч болоосой
Зуурд ч болтугай хүүгээ харах юм сан
Засаг ноёны дөнгө нь үгүй ч болоосой
Зуурд ч болтугай хүүгээ харах юм сан

Бөөн бөөн үүл нь ээ, хө
Бороо орохын шинж нь юм уу даа
Байн байн дээд зовхи минь татлаад байх чинь, хө
Буцаж харихын шинж нь юм уу даа
Байн байн дээд зовхи минь татлаад байх чинь, хө
Буцаж харихын шинж нь юм уу даа



Credits
Writer(s): Bat-orgil Turbold
Lyrics powered by www.musixmatch.com

Link