Tsast Uulyn Tsetseg

Цаст уулын оргил дээрх
Цэгээн чулуун дээр
Залуу насыг авчирдаг
Цагаан цэцэг бий

Энхрий хайрт ээждээ
Энэ цэцгийг олохоор
Ууган хүү нь дүүтэйгээ
Уул өөд авирч ээ

Мөст уулын орой дээрх
Байц дээр ах нь хэлж ээ
Миний дүү цэцгээ аваад буу
Бид хоёрыг олс даахгүй нь ээ

Буурал ээж минь асуухаар
Бүргэдтэй нөхөрлөж яваа гээ
Буянт аав минь асуухаар
Бор харцага болж айсуй гээ
Дүү минь баяртай
Дүү минь баяртай! гээд
Даашин олсоо тавьж ээ

Цаст уулын оргил дээрх
Цэгээн чулуун дээр
Залуу насыг авчирдаг
Цагаан цэцэг бий



Credits
Writer(s): Bat-orgil Turbold
Lyrics powered by www.musixmatch.com

Link