Khalkhyn Gol

Намрын салхинд тугаа намруулж
Нар мандах зүгт бид мордсон юм
Монголоо өмгөөлсөн тэр дайнаас би
Хоосон ханцуйтай эргэж ирсэн
Довтож ирсэн дайсны омгийг
Дорнын эх тал бид дарсан юм
Далайж ирсэн дайсны зүрхээр
Дархан хилээр бид тахисан юм
Эх орон Чойбалсан хоёрынхоо төлөө
Хүний ч өөрийн цусыг бид хайрлаагүй ээ
Энхийн хүмүүс энэ бүхнийг мартахаар
Хуучин шарх минь өвдөх шиг болдгийм

Дөрөөний сэнжээ сэтэртэл нь жийж
Давшилт нь дахиад л бид ордог юм
Үгүй болсон гараар сэлмээ атгаад
Үүр шөнийн заагаар би сэрдэг юм
Эх орон Чойбалсан хоёрынхоо төлөө
Хүний ч өөрийн цусыг бид хайрлаагүй ээ
Энхийн хүмүүс энэ бүхнийг мартахаар
Хуучин шарх минь өвдөх шиг болдгийм
Эх орон Чойбалсан хоёрынхоо төлөө
Хүний ч өөрийн цусыг бид хайрлаагүй ээ
Энхийн хүмүүс энэ бүхнийг мартахаар
Хуучин шарх минь өвдөх шиг болдгийм



Credits
Writer(s): Bat-orgil Turbold
Lyrics powered by www.musixmatch.com

Link