Jiguurtnees Deeguur

Дэлхий газрын шорооноос хөндийрч
Тавтиргүй нэг хүн ганцаараа нисэж сурчээ
Жигүүртнээс дээгүүр дүүлж байхыг нь хүмүүс
Зэвүүцэж доороос нь хардаг байжээ

Зөвхөн шувууд л нисэх тавилантай
Зүгээр л газраар чи явах учиртай
Чацуу болох гэлээ гээд бурхан хилэгнэж
Чамайг бидний гараар гэсгээнэ гэжээ

Үнэхээр ч тийм юм уу гээд үгэнд нь ороод
Үл үзэгдэх жигүүрээ тэр тушсан юм гэнэ лээ
Үзүүргүй их тэнгэрээ ширтсээр ганцаархнаа
Бүдчин явах нь мөдхөн үзэгдэх болжээ

Даанч удалгүй тэсмээргүй бачимдаад
Доор үлдэх хүмүүст тэр нэгийг орилсоор
Дээр нисэх шувуудыг зорьж дэвсэн боловч
Тас харвуулаад газарт хөсөр унажээ

Зөвхөн шувууд л нисэх учиртай
Зүгээр газраар явсан бол хаанаас ингэх вэ гээд
Гэгээн дурсгалд нь зориулж цөмөөрөө
Гэрэлт хөшөө босгож амарсан юм гэнэ лээ



Credits
Writer(s): Bat-orgil Turbold
Lyrics powered by www.musixmatch.com

Link