Zaya

Өргөн замын хажууд хаяатай
Өргөө цагаан гэр байсан ажээ
Өмч эд юугаан тоолж үзээгүй
Чинээлэг айл байсан юм гэнэ лээ

Өө-өө өмч эд юутай
Өө-өө айл байсын гэнэ лээ

Алтан аягаар ундаагаа уудаг ч
Аз жаргал тэнд ирээгүй ажээ
Үүлшгүй тэнгэрээс заяа хайрлахыг
Үргэлж тэд залбирч байсанжээ

Өө-өө заяа хайрлахыг
Өө-өө залбирч байсанжээ

Улаан тэнгэрт үүлс шуранхайлж
Уулсын цаагуур нар жаргах үеэр
Үүднийх нь хажууд хаанаас ч юм бэ дээ
Үгээгүй нэг хүн ирсэнжээ

Өө-өө үгээгүй нэг хүн
Өө-өө ирсэн ажээ

Тосож юм гуйсан алганд нь тэд нар
Тоостой чулуу атгуулж тоглож ээ
Тоосон шинжгүй өгснийг нь өвөрлөөд
Тэр хүн замаараа цааш явж ээ

Өө-өө тоосон шинжгүй
Өө-өө замаараа явжээ

Нууцхан инээж түүнийг шоглохдоо
Нэг л юмыг тэд нар мэдсэнгүй ээ
Борхон дээлтэй заяа нь хүрч ирээд
Босгонд нь юм гуйж л сууж дээ

Өө-өө борхон дээлтэй
Өө-өө туршиж байж дээ

Өө-өө
Өө-өө
Өө-өө
Өө-өө
Өө-өө
Өө-өө



Credits
Writer(s): Bat-orgil Turbold
Lyrics powered by www.musixmatch.com

Link