Teneg

Мэргэн хүмүүс л амьдардаг
Тохилог нэгэн цэмцгэр тосгонд
Маанаг явдал нь олонд цуутай
Тэнэг эр байсан юм гэнэ
Тиймээ, тосгондоо л ганц нь байжээ

Хар хөлсөө хөлсгүй асгаруулж
Хэнд нь ч юм бас л туслахаар
Хойноос нь ухаантай хүмүүс
Хосгүй тэнэг гэлцдэг байж гэнэ
Тиймээ, хуруугаар заадаг байжээ

Зугаагаа ээлжээр гаргадаг
Ганц бие бүсгүйд мань эр дурлаад
Зургаан хүүхдийг нь асрахаар
Гарцаагүй тэнэг гэлцдэг болж
Тиймээ, чулуугаар шидэх болжээ

Цасан шуурганд замдаа дайрагдаж
Цэцэн нэгнийг авраад осгож ээ
Түүнийг мэдсэн мэргэн хүмүүс
Тэглээ ч тэнэг гэлцсэн гэнэ
Тиймээ, ганц ч хүн уйлсангүй дээ

Буянтай хүмүүс ойлгошгүй бүхнээ
Байж болшгүй тэнэгээр нэрлэдэг юм болов уу



Credits
Writer(s): Bat-orgil Turbold
Lyrics powered by www.musixmatch.com

Link